МИАТ-ын онгоц Хонконгод газардаж чадсангүй

Хонконгод нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлж, жагсагчид Лантау аралд орших дэлхийн хамгийн их ачаалалтай нисэх онгоцны буудлыг эзлэн авчээ. Үүний улмаас МИАТ-ын онгоц өчигдөр /2019-08-12/ Хонконгод газардаж чадаагүй байна.

Тодруулбал, эсэргүүцлийн жагсаалын улмаас Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал гадагшаа чиглэсэн бүх нислэгээ зогсоож, түр хугацаанд нислэг хүлээж авах боломжгүй болжээ. Гэвч энэ тухай мэдэгдэл Улаанбаатар-Хонконг чиглэлийн нислэг хөөрснөөс хойш гурван цаг 25 минутын дараа МИАТ-д иржээ.

Улмаар Улаанбаатар-Хонконг чиглэлийн ОМ2971 аяллын нислэг зэргэлдээх Гуанжоу хотод 17:52 цагт газардаж, түлш болон хоолны үйлчилгээ аван, 20:15 цагт Улаанбаатарын чиглэлд хөөрсөн байна.