ШИНЭ ӨНДӨРХААН НИСЭХ БУУДЛЫН ШАВ ТАВИЛАА

08 дугаар сарын 18 буюу намрын эхэн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр “Өндөрхаан” нисэх буудлын түүхт 60 жилийн ой боллоо.
Энэ үеэр Арабын эдийн засгийн Кувейтын сангийн 3,5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар баригдах шинэ нисэх буудлын шав тавих ёслол боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, ИНЕГ-ын харъяа Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, “Өндөрхаан” нисэх буудлын дарга Д.Цэрэндондов болон зочид төлөөлөгчид оролцлоо.