Өндөрхаан нисэх онгоцны
буудлыг шинэчлэн барих төсөл
дэлгэрэнгүй
Өндөрхаан нисэх онгоцны
буудлыг шинэчлэн барих төсөл
дэлгэрэнгүй

ТӨСЛИЙН ТУХАЙ

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ

Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/475 тоот захирамж, Монгол Улсын Засгийн газар ба Арабын эдийн засгийн хөгжлийн Кувэйтын сан хооронд 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Кувэйр Улсаас Монгол Улсад 2007 оны 4-р сарын 24-ны өдөр олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгийн зарцуулалтанд өөрчлөлт оруулах хоёр дахь Хэлэлцээр G31

ОДОО АШИГЛАЖ БАЙГАА НИСЭХ БУУДАЛ

Хэнтий аймагт 1950 оноос онгоц бууж эхэлсэн ба 1958 онд Нисэх буудал байгуулагдсан.. Одоо ашиглагдаж буй нисэх буудлын аэродром нь 1960х50 хэмжээтэй байгалийн хөрсөн гадаргуутай, нэг холбох явгалах замтай, бетон хучилт бухий перрон, сеткэн тортой хамгаалалтын төмөр хашаатай, хотын төвөөс баруун урд зүгт 3.6км зайд байрладаг.

Зургийн ажлын төлөвлөлт

Зураг төсөл боловсруулах даалгаварт тооцоот агаарын хөлгөөр /design aircraft/ F 50, Сессна-208 онгоцуудыг хоногт 10 хүртэл хөөрөлт, буулт хийхээр сонгож тусгасан байна

Аэродромын байршил

Энэхүү ажлын хэсгийн гаргасан тайлан, Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05 өдрийн А/475 дугаартай, Хамгаалалтын бүс тогтоох тухай захирамж дээр үндэслэн “Өндөрхаан” нисэх буудлын зурвасыг шинэчлэн тогтоосон болно.

Төлөвлөлт

Хэнтий аймгийн Чингис хот. “Өндөрхаан” нисэх буудлын үндсэн хийцүүдийг Фоккер-50, Сессна-208 агаарын хөлгүүдийг буухаар тооцож, техникийн үзүүлэлтүүдийг тооцсон байна.

Барилга байгууламж

“Ростов” ХХК-д 2019 онд өөрчлөлт оруулсан Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын  аэродромын ерөнхий төлөвлөгөө, инженерийн нарийвчилсан зураг төсөв. Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 249/233 тоот хамтарсан тушаал