ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ
“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 6.2.4, 6.2.5-р заалтууд
ИНЕГ-ын даргын 2016 оны 4-р сарын 19-ны өдрийн баталсан ЗД01/16 тоот ажлын зураг төсөл боловсруулах даалгавар
Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/475 тоот захирамж,
Монгол Улсын Засгийн газар ба Арабын эдийн засгийн хөгжлийн Кувэйтын сан хооронд 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Кувэйр Улсаас Монгол Улсад 2007 оны 4-р сарын 24-ны өдөр олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгийн зарцуулалтанд өөрчлөлт оруулах хоёр дахь Хэлэлцээр G31
ИНЕГ-ын даргын 2018 оны 8-р сарын 28-ны өдрийн баталсан ажлын зураг төсөлд өөрчлөлт оруулах ЗД18/02 тоот зургийн даалгавар
“Ростов” ХХК-д 2017 онд боловсруулсан, 2019 онд өөрчлөлт оруулсан Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын барилга байгууламж, аэродромыг шинээр барих ажлын ерөнхий төлөвлөгөө, инженерийн нарийвчилсан зураг төсөв.
“Ростов” ХХК-д 2019 онд өөрчлөлт оруулсан Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын аэродромын ерөнхий төлөвлөгөө, инженерийн нарийвчилсан зураг төсөв.
Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 249/233 тоот хамтарсан тушаал