ОДОО АШИГЛАЖ БАЙГАА НИСЭХ БУУДАЛ

Хэнтий аймагт 1950 оноос онгоц бууж эхэлсэн ба 1958 онд Нисэх буудал байгуулагдсан.. Одоо ашиглагдаж буй нисэх буудлын аэродром нь 1960х50 хэмжээтэй байгалийн хөрсөн гадаргуутай, нэг холбох явгалах замтай, бетон хучилт бухий перрон, сеткэн тортой хамгаалалтын төмөр хашаатай, хотын төвөөс баруун урд зүгт 3.6км зайд байрладаг.

ХБШЗ-ны чиглэл 06 болон 24. Босго цэг 06-ийн байр зүйн солбицол 471758.91N 1103552.20E, Өндөр 1039м, Босго цэг 24-ийн байр зүйн солбицол 471834.47N 1103710.14E, Аэродромын өндөр 1036м.

ХБШЗ-ны үндсэн чиглэлд Чингис хотын барилга байгууламжууд байрлаж хот өргөжин тэлсээр агаарын хөлгийн буулт, хөөрөлтийн нэг чиглэлийг хаах хэмжээнд хүрч байгаа нь Нисэх буудал цаащид хөгжих боломжгүй болссн. Нисэх буудлын барилга 2014 онд актлагдсан тул 3 ш контейнерт үйл ажиллагаа явуулж байна.