Аэродромын байршил сонголт
ИНЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2016 оны 10 дугаар сарын 13-аас 14-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт орших Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа “Өндөрхаан” нисэх буудлын бүсэд ажилласан байна.
Тус ажлын хэсэг хөөрч буух зурвасны чиглэлийг өөрчлөн, “Аэродромын аюулгүйн бүс”-ийг шинэчлэн тогтоох, хөөрч буух зурвасны ойр орчмын өндрийн саадуудыг тодорхойлох, шинээр төлөвлөж буй хөөрч буух зурвасын физик үзүүлэлтүүдийг геодезийн хэмжилтийн дагуу тодорхойлж хатуу цэгийг тогтоох, зураг үйлдэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно.
Энэхүү ажлын хэсгийн гаргасан тайлан, Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05 өдрийн А/475 дугаартай, Хамгаалалтын бүс тогтоох тухай захирамж дээр үндэслэн “Өндөрхаан” нисэх буудлын зурвасыг шинэчлэн тогтоосон болно.