ЗУРГИЙН АЖЛЫН ХАМАРСАН ХҮРЭЭ:

Зураг төсөл боловсруулах тендерийг ИНЕГ-ын баталсан ажлын даалгаврын дагуу Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас зарлан сонгон шалгаруулалт явуулж Хөрөнгийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргасан.

       Зураг төсөл хийхэд шаардагдах дараах судалгааг хийсэн. Үүнд:

 

  • Нисэх буудлын байршилын сонголт, аюулгүйн бүс тогтоох,
  • Байр зүйн судалгаа, замын зурвасын дагуу топографикийн судалгаа хийх,
  • Хөрсний шинж чанарыг тодорхойлох инженер-геологийн хайгуул,
  • Инженерийн шугам сүлжээг тогтоох,
  • Газар чөлөөлөх буюу нүүлгэн шилжүүлэх асуудлуудыг тогтоох,

 

ЗУРГИЙН АЖЛЫН БҮРЭЛДЭХҮҮН:

Хэнтий аймгийн Чингис хот дахь “Өндөрхаан” нисэх буудлыг шинэчлэн барих төслийн инженерийн нарийвчилсан зураг төслийг дараах бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

 

  • Ерөнхий гүйцэтгэгчээр Монгол улсын зөвлөх инженер Я.Баярхүүгээр ахлуулсан “Ростов” ХХК-ийн баг,
  • Зөвлөхөөр “ЭЗТ” ХХК-ын ерөнхий инженер Ц.Цолмон,
  • Инженер-геологийн судалгааг “Энх-Өрнөлт” ХХК,
  • Геодезийн хэмжилт, байрзүйн зураглалыг “Доплер Инерц” ХХК,
  • Гэрэл суултын системийн төлөвлөлт, зураг төслийн ажлыг “Хаус констракшин” ХХК
  • Барилга байгууламжийн зураг төсвийг “Эрхэс констракшн” ХХК

Нисэх буудлын шинээр сонгосон байршилд аймгийн Засаг даргын А/475 тоот захирамж гарч хамгаалалтын бүс тогтоосон ба уг хамгаалалтын бүсэд төлөвлөсөн иргэдийн сууршлын болон аж ахуйн байгууламжуудын газар олголтын асуудлыг зогсоож цаащид хяналт тавьж ажиллах үүргийг Хэрлэн сумын Засаг дарга, Өндөрхаан нисэх буудал, Мэргэжлийн хяналтын газар, Засаг даргын Тамгын газрын дарга нарт үүрэг болгосон.